НОГООН АВТОБУСНЫ СОНСГОЛЫГ ЭНЭ САРЫН 21,22-НЫ ӨДРҮҮДЭД ЗОХИОН БАЙГУУЛНА
Ногоон автобусны асуудлаарх Түр хороо өнөөдөр хуралдлаа. Хуралдаанаар сонсголын тов болон сонголд дуудагдах гэрч нарын нэрсийг батлахаар тогтсон байсан юм. Тэгвэл Түр хорооноос мэдээлэл хийлээ. Энэ үеэр тус сонсголыг тавдугаар сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулахаар болжээ.