ТӨВ АЙМГИЙН ЗАМД ГАРСАН НОЦТОЙ ОСЛЫН ТАЛААР ХӨНДЛӨНГИЙН ГЭРЧ ХАЙЖ БАЙНА

GNNGNN
Apr 6, 2024  
 0
ТӨВ АЙМГИЙН ЗАМД ГАРСАН НОЦТОЙ ОСЛЫН ТАЛААР ХӨНДЛӨНГИЙН ГЭРЧ ХАЙЖ БАЙНА

Өнгөрсөн долоо хоногт Төв аймгийн нутаг дэвсгэрт тов оврын автобус том тэрэгтэй мөргөлдөж, улмаар олон хүн гэмтэж, гурван нас барсан харамсалтай хэрэг гарсан билээ. Энэхүү ноцтой осол өглөөгүүр болсон бөгөөд осол яг юунаас болсон нь тодорхой болоогүй байгаа юм. Автобусанд явж байсан иргэдийн хэлж буйгаар автобус хурд хэтрүүлж яваад том тэрэгтэй мөргөлдсөн, эгнээ байр руугаа шилжиж амжаагүйгээс болж энэ осол гарсан гэж ярьж байгаа юм. Гэхдээ мэргэжлийн байгууллагын дүгнэлт 14 хоногийн дараа гарна гэдгийг хэлсэн юм. Тухайн үед ослын газарт ажилласан цагдаа болон зам чөлөөлөхөөр ажилласан хүмүүсийн ярьж буйгаар "Маш ноцтой осол болсон. Автобус болон том тэрэг хоёулаа базаад тавьсан лааз шиг болсон байсныг хараа биздээ

Яг хэнийх нь буруу байсан бэ гэдгийг тогтоохоор хөндлөнгийн гэрч хайж байгаа юм билээ. Автобусны буруу том тэрэгний буруу ч гэж хэлэхээргүй нөхцөл байдал харагдаад байгаа юм билээ. Хоёулаа хурд хэтрүүлсэн явсан юмуу гэдгийг мэдэхгүй, ядаж байхад автобусны зорчигчид өглөө унтаж явсан гэсэн

Автобусны хоёр жолооч хоёулаа нас барсан. Аймаар нүд халтирам дүр зураг байсан. Автобусны нэг жолоочийн хөл нь бүр тасарчихсан цагаан пүүзтэй хөлийг нь цогцост нь хийгээд явуулсан" гэв. Ослоос болж 20 гаруй бэртэл гэмтэл авсан бөгөөд хоёр хүн маш хүнд гэмтэлтэйгээр Төв аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэж байгаад нэгийг нь ГССҮТ рүү зөөж тээвэрлэжээ. Харин нэг нь гэмтлийн шархаа даалгүй нас барсан харамсалтай мэдээлэл байгаа юм

Тухайн үед цас орчихсон зам мөстчихсөн халтиргаа гулгаа их байхад хурд хэтрүүлж явсан гэдэг нь маш буруу. Тиймээс Тээврийн цагдаагийн албанаас орон нутгийн замд явахдаа хурд хэтрүүлэхгүй байхыг сонор сэрэмжтэй болгоомжтой явахыг анхааруулж байна