ТӨСВИЙН АЛДАГДАЛ 20 ХУВИАР ӨССӨН НЬ "ТОДОТГОЛ" НЭН ДАРУЙ ШААРДАЖ БУЙГ ИЛТГЭВ

GNNGNN
Jul 23, 2026  
 0
ТӨСВИЙН АЛДАГДАЛ 20 ХУВИАР ӨССӨН НЬ "ТОДОТГОЛ" НЭН ДАРУЙ ШААРДАЖ БУЙГ ИЛТГЭВ

Монгол Улс 2026 онд төсвийн нийт зардлын хэмжээг 22.8 их наяд төгрөг байхаар тусгасан юм. Нийт зардлын дийлэнх хэсгийг өдөр тутмын үйл ажиллагаа болон цалин, урсгал шилжүүлэг зэрэг урсгал зардал эзэлж, тодорхой хувийг хөрөнгийн болон хөрөнгө оруулалтын зардал бүрдүүлэхээр тооцсон. Тэгвэл  Үндэсний статистикийн хорооны мэдээллээр улсын нэгдсэн төсвийн зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ эхний хагас жилд 16.8 их наяд төгрөг болжээ.

Энэ нь өмнөх оны мөн үеэс 2.8 их наяд төгрөг буюу 20% өссөн үзүүлэлт юм. Зарлага ийнхүү өсөхөд хөрөнгийн зардал 1 их наяд төгрөгөөр, бараа үйлчилгээний зардал 1 их наяд төгрөгөөр, урсгал шилжүүлэг 529.8 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь нөлөөлжээ.

Зардлын 38.8% нь урсгал шилжүүлэг байгаа бол бараа үйлчилгээний зардал 36.5%-г бүрдүүлж байна.

2026 оны эцэст 1 их наядын алдагдал хүлээхээр баталсан ч төсөөллөөс хэтрэв.  Өөрөөр хэлбэл, хагас жил хүрээгүй хугацаанд 1.1 их наяд төгрөгөөр давсан нь Монгол Улсын төсвийн алдагдал сүүлийн 5 жилд байгаагүй өндөр түвшинд хүрчихлээ. Төсвийн зарлага:

  • 2022 онд 18.1 их наяд
  • 2023 онд 20.5 их наяд
  • 2025 оноос огцом 30 их наяд төгрөг болж өссөн.

Ийнхүү төсөв 20 хувиар өссөн нь төсвийн тодотгол нэн даруй шаардлага болсныг илтгэж байна.