ТӨМӨР ХАШААНААС ГУТЛЫН ҮДЭЭСЭЭР БООМИЛУУЛЖ НАС БАРСАН ЭРЭГТЭЙ 18 НАСТАЙ БАЙЖЭЭ
Долдугаар сарын 5-ны өдөр 10:21 минутын орчимд торон хашаанаас хүн боймилж нас барсан гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна.
Улмаар дуудлага мэдээллийн дагуу Налайх дүүргийн цагдаагийн газар шалгалтын ажиллагаа явуулахад тус дүүргийн 3-р хорооны нутаг дэвсгэрт 18 настай эрэгтэй төмөр хашааны дээд хэсгээс гутлын үдээсээр боомилсон байдалтай нас барсан нөхцөл байдал тогтоогджээ.
Зарим эх сурвалж нас барсан эрэгтэй Play time хөгжмийн наадам үзэхээр явсан, бусдад боомилуулсан байж болзошгүй гэж мэдээлж байгаа ч шалтгаан нөхцлийг цагдаагийн газрын мөрдөн шалгалтаар эцэслэн тогоох юм.
