ТҮГЖРЭЛ ХАРИУЦСАН САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН "БОЛДТӨМӨР ЕРӨӨ ГОЛ" ХХК-ИЙН АЖИЛЧДЫГ "САНАЛАА ӨГӨХГҮЙ БОЛ АЖИЛГҮЙ БОЛГОНО" ГЭЖ ДАРАМТАЛЖЭЭ

GNNGNN
Mar 31, 2024  
 0
ТҮГЖРЭЛ ХАРИУЦСАН САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН "БОЛДТӨМӨР ЕРӨӨ ГОЛ" ХХК-ИЙН АЖИЛЧДЫГ "САНАЛАА ӨГӨХГҮЙ БОЛ АЖИЛГҮЙ БОЛГОНО" ГЭЖ ДАРАМТАЛЖЭЭ

Түгжрэл хариуцсан сайд Б.Дэлгэрсайхан Сэлэнгэ аймгийн Ерөө суманд байдаг "Болдтөмөр ерөө гол" ХХК-ийн ажилчдыг дарамталж байгаа бичлэг цахим сүлжээнд тархжээ. Тодруулбал, 2024 оны сонгуульд компанийн ажилчдыг өөрийнх нь төлөө Дорноговь аймагт очиж саналаа өгөхгүй бол ажилгүй болгоно гэсэн бичлэг байна. 

Тэрбээр "Та нар хаана ч саналаа өгсөн ялгаагүй. Сэлэнгэд өгсөн ч Дорноговьд өгсөн ч саналаа өгсөн ялгаа байхгүй шүү. Дөрвөн жил хамгаалсан. Эндээсээ хоолоо олж идэж байгаа биздээ. Өөрийнхөө хэрэгтэй хоолоо олж компанийнхаа төлөө өгсөн нь зөв биздээ. Ойлгож байгаа биздээ. Урьдчилаад хэдүүлээ явна шдээ" гэж байгаа бичлэг байна.

Ийнхүү сонгууль дөхөж, нэр дэвших санаатай хэдэн гишүүд нь сандралдаж, дахин их хуралд гарчих юмсан гэсэндээ хаа хамаагүй харьяалал бус хүмүүсийг Дорноговь руу шилжүүлж, өөрийнхөө төлөө санал өгүүлэхийг шаардаж дарамталсан байна. Ер нь иймэрхүү увайгүй үйлдлүүд одоо ар араасаа гарсаар байх болов уу.