СҮҮЛИЙН НЭГ САРД УИХ-ЫН ГИШҮҮН Г.ДАМДИННЯМ ФЭЙСБҮҮКТ ХАМГИЙН ИХ МӨНГӨ ТӨЛЖЭЭ
2024 ОНЫ УИХ-ЫН СОНГУУЛЬ ХАЯАНД ИРСЭН ЭНЭ ҮЕД УЛСТӨРЧИД ЦАХИМ ХАЯГУУДАА ИДЭВХЖҮҮЛЖ, ФЭЙСБҮҮКТ МӨНГӨ ТӨЛӨХ НЬ НЭМЭГДЭЖ БАЙНА.
Мета компаниас мэдээллийн ил тод байдлыг хангах үүднээс нийгэм, улс төр болон улстөрчдийн төлбөртэй зар сурталчилгааны тайланг нээлттэй мэдээлдэг болсон. Эл мэдээллээс сүүлийн 30 хоногт буюу дөрөвдүгээр сарын 12-ноос тавдугаар сарын 11-нийг хүртэлх хугацаанд фэйсбүүкт хамгийн их мөнгө төлсөн цахим хуудсуудын мэдээллийг хүргэе.
УИХ-ын гишүүн Г.Дамдинням хамгийн их мөнгө төлжээ. Тодруулбал, тэрбээр сүүлийн 30 хоногт 4,386 ам.долларыг фэйсбүүкт төлж, мэдээллээ сурталчилжээ. Энэ нь монгол мөнгөөр 14 сая 824 мянган төгрөг юм.
2-Р БАЙРТ, Сангийн сайдын зөвлөх, “Монголын хөрөнгийн бирж”-ийн Гүйцэтгэх захирал асан Х.Алтай жагсаж байна. Тэрбээр сүүлийн 30 хоногт фэйсбүүкт 2,618 ам.доллар буюу 8 сая 848 мянган төгрөгийг төлж, сурталчилгаа хийлгэсэн байна.
3-Р БАЙРТ, “Хүн нам” 2,256 ам.доллар буюу 7 сая 625 мянган төгрөгийг,
4-Р БАЙРТ, Ардчилсан намын дарга Л.Гантөмөр 2,113 ам.доллар буюу 7 сая 141 мянган төгрөгийг,
5-Р БАЙРТ, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж 2,049 ам.доллар буюу 6 сая 925 мянган төгрөгийг,
6-Р БАЙРТ, “Бид ардчиллынхан” хэмээх пэйж 1,813 ам.доллар буюу 6 сая 127 мянган төгрөгийг,
7-Р БАЙРТ, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт 1,729 ам.доллар буюу 5 сая 844 мянган төгрөгийг,
8-Р БАЙРТ, Монгол Улсын Засгийн газар 1,718 ам.доллар буюу 5 сая 806 мянган төгрөгийг,
9-Р БАЙРТ, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 1,564 ам.доллар буюу 5 сая 286 мянган төгрөгийг,
10-Р БАЙРТ, Барилга, хот байгуулалтын дэд сайд Э.Золбоо 1,395 ам.доллар буюу 4 сая 715 мянган төгрөгийг төлсөн байна.
Харин үүний дараа “Шинэ хоршоо хөдөлгөөн”-ий пэйж 1,281 ам.долларыг төлж, ажлаа сурталчилжээ. Энэ нь монгол мөнгөөр 4 сая 329 мянган төгрөг юм.