С.ЗОРИГ АГСНЫ АМИА АЛДСАН ХЭРГИЙН ГАЗРААС ОЛДСОН ДНХ ХЭРЭГТ ХОЛБОГДОН ШАЛГАГДАЖ БАЙСАН ХҮМҮҮСИЙНХТЭЙ ТААРААГҮЙ
1998 оны 10-р сард эд мөрийн баримтаар хураагдсан зүйлийг Америк руу ДНХ-ийн шинжилгээнд явуулжээ. Харин шинжилгээгээр өмнө нь энэ хэрэгт холбогдож байсан хүмүүсийн ДНХ-тэй таараагүй байна.
Яг одоогийн байдлаар мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа учир илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй гэж мэдээллээ.