С.ОДОНТУЯА: ПАССИВ ХАУСЫН ХЭРЭГЛЭЭГ ДЭМЖИЖ АЖИЛЛАНА

GNNGNN
Mar 19, 2025  
 0
С.ОДОНТУЯА: ПАССИВ ХАУСЫН ХЭРЭГЛЭЭГ ДЭМЖИЖ АЖИЛЛАНА

Засгийн газар хуралдаж, шийдвэрүүдээ танилцууллаа.

БОУАӨ-ийн сайд С.Одонтуяа "Агаарын бохирдлыг бууруулах ажлыг бүх нитийн аян болгож өрнүүлнэ. Байгууллагууд хороо, дүүргээр нь хувааж аваад ажиллана. 

Дулаалгатай гэр стандарт, пассив хаусын хэрэглээг дэмжих чиглэлээр ажиллана. Арилжааны банкууд хөнгөлөлттэй зээл олгох талаар Сангийн сайд үүрэг авсан байгаа. 

Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороонд маш олон эрдэмтдийн зөвлөл ажиллаж байна. Бүх байгууллагууд, аж ахуй нэгжүүд гэр хороололд байдаг ажилтнуудынхаа асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар ярилцсан.

Дулаалгын стандарт гарсан, үүний дагуу ажлуудаа хийгээд явна" гэв.