СКҮҮТЕР, МОПЕДЫН ҮЙЛЧИЛГЭЭГ БУЦААН ЭХЛҮҮЛЭХ ҮҮРЭГ ӨГЧЭЭ

GNNGNN
Aug 4, 2026  
 0
СКҮҮТЕР, МОПЕДЫН ҮЙЛЧИЛГЭЭГ БУЦААН ЭХЛҮҮЛЭХ ҮҮРЭГ ӨГЧЭЭ

Нийслэлийн Засаг даргын шуурхай зөвлөгөөн өчигдөр (2026.08.03) болжээ. Хурлаар Хотын дарга Б.Пүрэвдагва мопед, скүүтерийн хэрэглээг буцаан эхлүүлэх талаар ЦЕГ-т албан бичиг хүргүүлэх үүрэг, даалгавар өгсөн байна. 

Эргэн сануулахад, Нийслэлийн Засаг дарга 2026 оны А/387, А/552 дугаар захирамж гаргаж байжээ. Үүгээр нийслэлийн гудамж, замын хөдөлгөөнд мопед, скүүтер болон түүнтэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгслийг хязгаарлалттайгаар оролцуулах, зөвшөөрөл олгож эхэлсэн.

Авлигатай тэмцэх газраас энэхүү захирамжийг хянаж, холбогдох хууль тогтоомжид нийцүүлэх хүртэл энэ төрлийн үйл ажиллагаа явуулахгүй байх талаар Нийслэлийн Засаг даргад 2026 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр албан бичиг хүргүүлсэн.

Авлигатай тэмцэх газраас хүргүүлсэн албан бичгийг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2026 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн А/820 дугаар захирамжаар мопед, скүүтер болон түүнтэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгслийг хязгаарлалттайгаар оролцуулах, зөвшөөрөл олгох тухай А/387, А/552 дугаар захирамжуудыг хүчингүй болгоод буй юм.  

Иймд одоогоор скүүтер, мопедын үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлгүй байгаа гэсэн үг.  Улмаар энэ төрлийн үйлчилгээ зогсонги байдалтай буй юм.