ШОРООН ШУУРГАНЫ АЮУЛТАЙ ҮЗЭГДЭЛ АЖИГЛАГДАЖ БАЙНА

GNNGNN
Apr 13, 2024  
 0
ШОРООН ШУУРГАНЫ АЮУЛТАЙ ҮЗЭГДЭЛ АЖИГЛАГДАЖ БАЙНА

Өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 13-ны 15:40 цагийн байдлаар Архангай, Баянхонгор аймгуудын зүүн, Өвөрхангайн хойд хэсгээр цасан шуургатай байна.

Говь-Алтай, Дундговь, Өмнөговь аймгуудын нийт нутгаар, Дорноговь, Төв аймгуудын баруун, Өвөрхангайн өмнөд хэсгээр хүчтэй салхи болон шороон шуурганы аюултай үзэгдэл ажиглагдаж байгаа тул сонор сэрэмжтэй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас онцгойлон анхааруулж байна.