ШИНЖЭЭЧ: ЭРҮҮЛ МЭНДИЙН ДЭД САЙД АСАН Ш.АНХМАА ЭМИЙН САЛБАР ДАХЬ “ТАХИЛТЫН ОВОО“ ГЭХ КОМПАНИТАЙ ХАМААРАЛТАЙ
Эмийн үнэ, чанарын асуудлаар нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Сонсголоор төрийн байгууллага дахь эм хангамжийн байгууллагуудын хамаарлыг судалж байна.
Шинжээч эрүүл мэндийн байгууллагын эрх бүхий албан тушаалтнуудын эмийн салбар дахь хамаарал бүхий ААН-үүдийн мэдээллийг танилцуулсан юм. Тухайлбал, Эрүүл мэндийн дэд сайд асан Ш.Анхмаа нь "Тахилтын овоо" гэх компанитай хамаарал бүхий гэж шинжээч танилцуулсан юм.