ШИНЭ ТӨРЛИЙН ШҮЛХИЙГЭЭР ӨВЧИЛСӨН 318 МАЛЫГ УСТГАЛД ОРУУЛЖЭЭ

GNNGNN
Jun 8, 2026  
 0
ШИНЭ ТӨРЛИЙН ШҮЛХИЙГЭЭР ӨВЧИЛСӨН 318 МАЛЫГ УСТГАЛД ОРУУЛЖЭЭ

Ховд аймгийн Мал эмнэлгийн газар-аас өгсөн мэдээллээр өнөөдрийн /2026.06.07/ байдлаар өвчилсөн болон шинж тэмдэг илэрсэн малын тоо дээрх хоёр суманд нийт найман голомтын 39 өрхийн 411 /Булган-154, Үенч-257/ болсон байна.

Үүнээс 318 малыг /Булган-61, Үенч-257/ устгалд оруулжээ. Үенч суманд нэмж өвчлөл гараагүй байна.

“САТ-1" хэвшлийн гэж оношлогдсон шүлхий өвчин нь одоогоор эмчлэх боломжгүй урьдчилан сэргийлэх вакцин байхгүй.

Аймгийн Онцгой комиссын дэргэдэх "Шуурхай штаб"-ын гишүүд сумдад ажиллаж Мөст, Мөнххайрхан, Дуут, Ховд, Эрдэнэбүрэн сумдын эрсдэлтэй нутагт хамгаалалтын бүс тогтоогоод байна.

Одоогоор Мөст сумын нутаг Бодончийн хавцал, Их Улаан даваа, Мараатын хөтөл, Мөнххайрхан сумын нутаг Хужиртын шураг модны хөтөл, Сайхны хөтөлд хамгаалалтын бүс гаргаад байна.