ШИНЭ ХУУЛЬ: ХҮҮХДИЙН ДЭРГЭД АРХИДАН СОГТУУРВАЛ 300 МЯНГАН ТӨГРӨГӨӨР ТОРГОНО
УИХ-ын ээлжит чуулганаар энэ оны нэгдүгээр сард Хүүхэд хамгааллын тухай хуулийг шинэчлэн найруулж батлан, 09 дүгээр сарын01-нээс хүчин төгөлдөр үйлчилж байна. Энэ хуулийн шинэчлэлд хэд хэдэн онцлох зүйл оросн. Үүний нэг нь бидний өмнө нь огт анзаардаггүй мэддэг ч тоодоггүй хүүхдийг “үл хайхрах хүчирхийлэл” юм.
Хүүхэдтэй холбоотой хамгийн эмзэг асуудлын жагсаалтад “архи” хамаардаг. Эцэг эх хоёр нь хоёулаа нийлж архидан согтуурдаг. Архины хамраалтай болсон гэр бүл хэдэн зуугаар тоологдохоор болоод байгаа нь эмзэглэмээр, анхаарал хандуулах шаардлага тулгараад байгаа сэдэв юм. Гэвч эцэг эхчүүд тэр болгон анхаарддаггүй.
2016 онд батлагдсан, өмнө үйлчилж байсан хуулиар үл хайхрах хүчирхийллийг тодорхойлж, зааж өгөөгүй байжээ. Шинэчлэн батлагдаж байгаа Хүүхэд хамгааллын тухай хуулиар үл хайхрах хүчирхийллийг хуульчилж өгсөн.
Мөн энэ шинэчилсэн хуулийн 22.8-д “Хүүхдийн дэргэд согтууруулах ундаа хэрэглэх, эсхүл хэрэглэсэн үедээ хүүхдийн амьдарч суралцаж байгаа орчин орон байранд нэвтэрснийг хүүхдийг эрсдэлт нөхцөлд оруулсан адилтгаж үзэж болох юм. Хэрэв эдгээр зөрчил илэрсэн тохиолдол тухайн хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 300 мянган төгрөгөөр торгоно” хэмээн заасан байдаг. Тэгэхээр та архи согтууруулах ундааны зүйл хэрэглсэн л бол хүүхэд байгаа газар руу бүү ороорй, тэд эрсдэлд орж байна