С.ГАНБААТАРЫГ АЖ ҮЙЛДВЭРЖИЛТИЙН БОДЛОГЫН БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГААР СОНГОЛОО
Байнгын хороодын бүрэлдэхүүнийг өнгөрсөн баасан гарагт баталсан. Харин одоо УИХ байнгын хороодын дарга нарыг сонгох асуудлыг хэлэлцэж байна.
Тодруулбал, УИХ-ын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо хуралдаж даргаа сонгох асуудлыг хэлэлцэв. Хурлаар тус Байнгын хорооны даргаар С.Ганбаатарыг сонгохыг гишүүдийн олонх нь дэмжлээ.
Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороонд доорх гишүүд багтаж байна.
- М.Бадамсүрэн,
- Э.Батлут,
- Г.Лувсанжамц,
- Д.Үүрийнтуяа,
- Д.Энхтүвшин,
- П.Ганзориг,
- Ж.Золжаргал,
- Б.Пүрэвдаваа,
- Ц.Даваасүрэн,
- Б.Чойжилсүрэн,
- Д.Батбаяр,
- Х.Жангабыл,
- М.Энхцэцэг,
- Б.Тулга
- Л.Мөнхбаясгалан
- П.Мөнхтулга,
- С.Одонтуяа,
- Г.Очирбат,
- Б.Пунсалмаа
- Д.Энхтуяа.