СЭЛЭНГЭ АЙМАГТ ГАРСАН ТҮЙМЭРТ 25 ОРЧИМ ГА ТАЛБАЙ ӨРТЖЭЭ

GNNGNN
Jul 23, 2026  
 0
СЭЛЭНГЭ АЙМАГТ ГАРСАН ТҮЙМЭРТ 25 ОРЧИМ ГА ТАЛБАЙ ӨРТЖЭЭ

Сэлэнгэ аймгийн Түшиг сумын Ганцат багийн “Хар горхи” гэдэг газар долоодугаар сарын 21-ний 16:10 цагт гарсан. Тус ойн түймрийг өчигдөр буюу (2026.07.22) 14:00 цагт цурамд оруулж, 20:00 цагт бүрэн унтраасан байна.

Урьдчилсан байдлаар түймэрт 25 орчим га талбай өртжээ. Түймрийг унтраах ажиллагаанд аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар анги, Цагааннуур сум дахь Эрэн хайх, аврах бүлэг, Хилийн цэргийн 0243 дугаар ангийн 3 дугаар заставын алба хаагчид,Түшиг сумын мэргэжлийн ангийнхан оролцсон байна.