СЕХ: НЭР ДЭВШИГЧИД А3-ЫН ХЭМЖЭЭТЭЙ СУРТАЛЧИЛГААГ НЭГДСЭН САМБАРТ БАЙРШУУЛНА
УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулиар нэр дэвшигчдийн сурталчилгааны самбарыг нэгдсэн байдлаар зохион байгуулахаар болсон.
ТОДРУУЛБАЛ: Тухайн тойргийн мандатын тоо буюу нэр дэвшигчдийн мэдээлэл нэгдсэн нэг самбарт байрлах бөгөөд нэг нэр дэвшигчид А3-ын хэмжээ оногдох юм байна. Сонгогчдын тоонд үндэслэн суманд хоёр, аймгийн төвд тав, хороонд дөрөв хүртэл нэгдсэн самбарыг үнэ төлбөргүй байрлуулах аж.