САЙН ДУРЫН ДААТГАЛ ТӨЛӨГЧ 109,920 ТӨГРӨГ ТӨЛНӨ
Ирэх дөрөвдүгээр сарын 01-нээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 20 хувиар нэмэгдэж, 792 мянган төгрөг болно. Үүнийг дагаад сайн дурын даатгал төлөгч иргэд хөдөлмөрийн хөлсний шинэчлэгдсэн доод хэмжээнээс тооцож нийгмийн даатгалын шимтгэлээ төлдөг болох юм. Тиймээс 792 мянган төгрөгөөс тооцож 109,920 мянган төгрөг төлнө. Сайн дурын даатгуулагчийн шимтгэлийн хувь хэмжээ 13,5 хувь хэвээр байна.