СҮХБААТАР АЙМГИЙН ЭРДЭНЭЦАГААН СУМАНД ТҮЙМЭР ГАРЧЭЭ

GNNGNN
Mar 20, 2025  
 0
СҮХБААТАР АЙМГИЙН ЭРДЭНЭЦАГААН СУМАНД ТҮЙМЭР ГАРЧЭЭ

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Жаргалант багийн "Кабинт" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 185 км-т, сумын төвөөс хойд зүгт 35 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлага гуравдугаар сарын 19-ний өдрийн 11:20 цагт хүлээн авсан байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 47 дугаар ангийн алба хаагчид, мэргэжлийн ангийнхан, орон нутгийн иргэд хээрийн түймрийг унтраахаар ажиллаж 19:30 цагт унтраасан. Хээрийн түймэрт 2200 га талбай өртжээ.