РЕППЕР THUNDER НИЙСЛЭЛИЙН “ШИЛДЭГ ТАТВАР ТӨЛӨГЧ“ БОЛЛОО

GNNGNN
May 9, 2024  
 0
РЕППЕР THUNDER НИЙСЛЭЛИЙН “ШИЛДЭГ ТАТВАР ТӨЛӨГЧ“ БОЛЛОО

Нийслэлээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Шилдэг татвар төлөгч" иргэн, ААН-ийг шалгаруулах үйл ажиллагаа өнөөдөр буюу 2024.05.09-ний өдөр боллоо. Тодруулбал, энэ удаад хамгийн шилдэг татвар төлөгчөөр Реппер Thunder буюу Б.Өлзий-Учрал шалгарч мөн бусад 17 иргэн, ААН-үүд шагналаа гардан авлаа.

Нийслэлийн засаг даргын орлогч П.Сайнзориг: Улаанбаатар хотын хөгжлийн хамгийн том хөшүүрэг нь татвар төлөгчид байдаг. Татвар төлдөг хэдээ л бид нөөлж, зөөлчлөөд байж болохгүй. Тиймээс татвар төлдөггүй хэр нь хотын дэд бүтцийг ашиглаж байгаа хүмүүсийг төлдөг боохын төлөө цаашид ажиллана. Магадгүй хамгийн өндөр зэрэглэлд амьдардаг гэгдэх хүмүүс татвар төлөхгүй "туулайчилж" амьдарч байгаа.

Улаанбаатр хотод 179 мянган ААН байгаа бөгөөд 1.1 сая хүн татвар төлөгчөөр бүртгэгдсэн байдаг. Татвар төлж байгаа иргэн. ААН-үүдээ бид цаашид дэмжиж ажиллахад анхаарах болон. Энэ жилийн татвар төлөгчдийн мөнгөөр бид Улаанбаатар хотыг метротой болгох санхүүжилтийг хийж байгаа билээ. Эцэст нь нийт татвар төлөгчдөдөө талархаж буйгаа илэрхийлье.