О.ЦОГТГЭРЭЛ: БИ АНХНААСАА ХАМТАРСАН ЗГ-ЫГ ДЭМЖЭЭГҮЙ

УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл Ерөнхий сайдтай холбоотой асуудлаар байр сууриа илэрхийллээ.
Тэрээр "Би хэд хоног чөлөөтэй байж байгаад ирлээ. Мэдээлэл авсан. Хамтарсан Засгийн газар байгуулах үйл явцыг анхнаас нь хууль бус гэж гэж үздэг. Одоо яригдаж байгаа асуудал зүй ёсны, хуулийн хүрээнд байх. Ардчилсан намын даргыг солих эсэх тухайд, энэ ажил их онцлогтой. Эхлээд дүрмээ өөрчлөх ёстой. УИХ-ын сонгуульд Ардчилсан нам үүнээс өндөр ретингтэй оролцож болох байсан.
Залуучууд маш эрүүл, энгийн шаардлага тавьж байна. Орлогоо нотол л гэж байна. Орлогоо нотолж байвал хэн ч, ямар ч эд зүйл хэрэглэж болно. Мөнгө мөртэй гэж үг бий. Тиймээс мөнгөн гүйлгээ, элдэв зүйлээ харуулах хэрэгтэй. Харуулж чадахгүй бол хариуцлага хүлээх хэрэгтэй. Жагсаж байгаа залуучуудын ард захиалагч байгаа гэдэг үгэнд би эмзэглэсэн. Энгийн, эрүүл шаардлага тавьж байгаа залуучуудыг үгүйгсэж байгаа нь зохимжгүй үйлдэл юм" гэв.