ОРОН НУТГИЙН ЗАРИМ ГАЗРААР ЦАС ОРОХ ТӨЛӨВТЭЙ БАЙНА
ОРОН НУТГИЙН ЗАРИМ ГАЗРААР ЦАС ОРОХ ТӨЛӨВТЭЙ БАЙНА

МАЛЧИД, ИРГЭД, ТЭЭВЭРЧДИЙН АНХААРАЛД:
Тавдугаар сарын 1-ний өдөр Алтайн уулархаг нутгаар болон говийн бүс нутгаар салхи шуургатай байх ба нутгийн зүүн хагас руу хуурайшилт нэмэгдэх хандлагатай тул гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлж, болзошгүй эрсдлээс сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
ХУР ТУНАДАС: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун болон төвийн аймгуудын зарим хэсэг, говийн аймгуудын баруун хэсгээр бороо, нойтон цас орж болзошгүй. Бусад нутгуудад хур тунадас орохгүй.
САЛХИ: Нутгийн хойд хэсэгт салхи баруун өмнөөс хойш эргэх ба бусад нутгаар баруун өмнөөс 5–10 м/с, харин Алтайн уулархаг нутаг, говь, тал, хээрийн бүс нутгаар түр зуур 16–18 м/с хүртэл ширүүсэж, шороон шуурга шуурна.
АГААРЫН ТЕМПЕРАТУР:
-
Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Туул болон Тэрэлж голын хөндийгөөр +4…+9°C,
-
Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Хэрлэн, Онон, Улз, Халхын голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар +8…+13°C,
-
Эхийн голын Баянбүрд орчмоор +25…+30°C,
-
Говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +17…+22°C,
-
Бусад нутгаар +13…+18°C дулаан байна.
Нийслэлийн орчмын цаг агаар:
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР:
Үүлшинэ. Бага зэргийн бороо орох төлөвтэй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж 5–10 м/с, зарим үед 13–15 м/с хүртэл ширүүсч шороон шуурга шуурч болзошгүй. Агаарын температур +7…+9°C дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР:
Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж 6–11 м/с, зарим үед 13–15 м/с хүртэл ширүүснэ. Агаарын температур +10…+12°C дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР:
Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж 6–11 м/с, зарим үед 13–15 м/с хүртэл ширүүснэ. Агаарын температур +7…+9°C дулаан байна.