"ОНОН" ГОЛЫН УСАНД ТОГЛОЖ БАЙГААД ЖИВСЭН 5 НАСТАЙ ХҮҮГ ЭРЭН ХАЙЖ БАЙНА

GNNGNN
Aug 27, 2024  
 0
"ОНОН" ГОЛЫН УСАНД ТОГЛОЖ БАЙГААД ЖИВСЭН 5 НАСТАЙ ХҮҮГ ЭРЭН ХАЙЖ БАЙНА

Хэнтий аймгийн Биндэр сум Онон багийн "Онон голын баруун салаа” гэдэг газар бага насны хүүхэд "Онон" голын усанд тоглож байгаад живсэн тухай дуудлагыг 2024.08.26-ны өдрийн 16:00 цагт ОБЕГ хүлээн авчээ. Улмаар тус аймгийн Онцгой байдлын газрын Баян-Адарга сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид Д /5 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.