ОЛИМПЫН МӨНГӨН МЕДАЛЬТ Б.БААСАНХҮҮГИЙН НЭРЭМЖИТ ТЭМЦЭЭНИЙ 44 ЖИНД НИЙТ 176 ТАМИРЧИН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

GNNGNN
Sep 23, 2024  
 0
ОЛИМПЫН МӨНГӨН МЕДАЛЬТ Б.БААСАНХҮҮГИЙН НЭРЭМЖИТ ТЭМЦЭЭНИЙ 44 ЖИНД НИЙТ 176 ТАМИРЧИН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

“Парис-2024” зуны олимпын наадмын мөнгөн медальт, “Абу Даби-2024” дэлхийн аварга шалгаруулах тэмцээний алтан медальт, “Душанбе-2024” их дуулга тэмцээний аварга, Ази тивийн аварга, жүдо бөхийн Монгол Улсын 3 удаагийн аварга, ШШГЕГ-ын харьяа “Сүлд” спорт хороо, Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ, Монгол Улсын гавьяат тамирчин Б.Баасанхүүгийн нэрэмжит жүдо бөхийн өсвөр үеийн анхдугаар тэмцээн амралтын өдрүүдэд Хөвсгөл аймгийн Мөрөн хотод боллоо.

       Тэмцээнд  456 өсвөрийн жүдоч оролцож нийт 44 жинд 176 тамирчин медаль хүртлээ. Энэ үеэр медаль хүртсэн өсвөрийн тамирчдадаа Хөвсгөл аймаг болон сумдын нутгийн зөвлөлөөс жүдогийн өмсгөл бэлэглэсэн байна. Хоймор нутгийн тамирчдын техник, ур чадварыг дээшлүүлэх, жүдо бөхийг хөгжүүлэх зорилгоор тэмцээнийг жил бүр зохион байгуулах юм.