ОБЕГ: 12 ХҮНИЙ АМЬ АВАРЧ, 167 ИРГЭНИЙГ УТААЖИЛТЫН БҮСЭЭС ГАРГАЛАА
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт (2026.06.01-2026.06.07) нийслэлийн 9 дүүрэг, 15 аймгийн 30 суманд аюулт үзэгдэл, ослын 89 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, нийт 12 иргэний амь насыг авран хамгаалж, утаажилтын бүсээс 167 иргэнийг гаргаж, аюулгүй байдлыг хангалаа.
Нийт дуудлагын 74 нь объектын гал түймэр, 15 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байна.
Эх сурвалж: ОБЕГ
