О.АЛТАНГЭРЭЛ: ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ САЙЖРУУЛЖ, ХУУЛИЙН ОРЧНЫГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОНО

О.АЛТАНГЭРЭЛ: ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ САЙЖРУУЛЖ, ХУУЛИЙН ОРЧНЫГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОНО

GNNGNN
May 7, 2025  
 0
О.АЛТАНГЭРЭЛ: ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ САЙЖРУУЛЖ, ХУУЛИЙН ОРЧНЫГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОНО

Засгийн газрын ээлжит хуралдаанаар хүүхэд хамгааллын асуудлаар хэлэлцэж, Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл мэдээлэл хийлээ.

Тэрээр:

  • Гэр бүлийн тухай хуулийг шинэчлэн боловсруулж, өргөн барьж батлуулах,
  • Хүүхэд хамгааллын үйл ажиллагааг идэвхжүүлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сайжруулах,
  • Холбогдох хууль сахиулах байгууллагууд болон ХЗДХ-ийн яамны харьяа байгууллагууд онцгой анхаарч ажиллах,
  • Үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд шаардлагатай хууль, дүрэм журмын судалгаа хийхийг үүрэг болгожээ.

Мөн Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй олон улсын байгууллагууд, дипломат төлөөлөгчийн газрын аюулгүй байдалд онцгойлон анхаарч ажиллахыг үүрэгдсэн байна. Монгол Улсад оршин буй хүн бүр хууль, эрх зүйн хамгаалал дор амар тайван амьдрах ёстой гэдгийг онцлон тэмдэглэлээ