"НУЛИМС АСГАРУУЛАГЧ" МЭТ ХИЙ АНГИДАА ЦАЦЖЭЭ
Цагдаагийн байгууллагад Баянзүрх дүүргийн 10-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ерөнхий боловсролын 147-р сургууль дотор нулимс асгаруулагч цацсан юм шиг байна, хүүхдүүдийн хоолой боогоод байна” гэх дуудлага, мэдээлэл 2024 оны 04-р сарын 16-ны өдрийн 10:43 цагт ирснийг хүлээн авч, шалгалтын ажиллагааг явуулж байна.
Урьдчилсан байдлаар тус сургуулийн сурагч биедээ авч явсан "Нулимс асгаруулагч" мэт хий төлөвтэй зүйлийг ангийнхандаа сонирхуулах зорилгоор цацсан нөхцөл байдал тогтоогдож, тус сургуулийн сурагч, ажилтан, алба хаагчдын толгой өвдсөн, нулимс нь гоожсон, нүд хорссон гэх зовуурьтайгаар эмнэлгийн байгууллагын тусламж аваад байна.
Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан, хуульд заасан үндэслэл, журмын дагуу шалгалтын ажиллагааг явуулж байна.