НОГООН АВТОБУСНЫ АСУУДЛААРХ ТҮР ХОРОО МАРГААШ ХУРАЛДАЖ, СОНСГОЛЫН ТОВОО ТОГТООНО

GNNGNN
May 6, 2024  
 0
НОГООН АВТОБУСНЫ АСУУДЛААРХ ТҮР ХОРОО МАРГААШ ХУРАЛДАЖ, СОНСГОЛЫН ТОВОО ТОГТООНО

Нийслэлийн нийтийн тээврийн парк шинэчлэх шаардлагын хүрээнд 2023 онд худалдан авсан автобусны худалдан авах ажиллагаанд хяналт шалгалт хийх Түр хороо маргааш хуралдана.

Хуралдаанаар сонсголын тов болон сонголд дуудах гэрч нарын нэрсийг батлах учиртай. Гэвч энэ долоо хоногт Түр хороо хуралдаж чадах уу гэх асуудал байна. Учир нь өнгөрөгч долоо хоногт эл Түр хороо хуралдахаар товлогдсон боловч ирц хүрэхгүй гэх шалтгаанаар хойшилсон байдаг. Гэвч эл Түр хорооны дарга Ж.Бат-Эрдэнийн зүгээс сонсголыг хаврын чуулганд багтааж заавал хийнэ хэмээн мэдэгдсэн юм.