НИЙСЛЭЛИЙН ЕСӨН ДҮҮРГИЙН ТҮК-УУДЫН ӨВЛИЙН БЭЛТГЭЛИЙГ ШАЛГАНА
Нийслэлийн 9 дүүргийн ТҮК-уудад “Өвөлд бэлэн үү” үзлэг, шалгалт хийх арга хэмжээ эхэлжээ.
НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлснээр нийслэлийн хэмжээнд тохижилт үйлчилгээний чиглэлээр 48 байгууллага үйл ажиллагаа явуулдаг байна. Үүнээс зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээ явуулдаг, орон нутгийн төсөвт 17, хувийн хэвшлийн 20 байгууллага байдаг бөгөөд эдгээр байгууллагын өвөлжилтийн бэлэн байдал, зээлээр олгогдсон машин техникийн эргэн төлөлтөд хяналт тавина.
2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд дээрх байгууллагуудын техник хэрэгслийн бүрэн бүтэн байдал, давс бодис нөөцлөлт, хадгалалт, ажилчдын хөдөлмөр хамгааллын хувцас хэрэгсэл, тоног төхөөрөмжийн хангалт нөөцлөлтийн байдалд хяналт хэрэгжүүлэх юм байна.
Хамгийн эхэнд Баянгол дүүргийн Тохижилт үйлчилгээний компанийн өвөлжилтийн бэлтгэл ажлыг шалгахад 1,190 тонн давс, 700 тонн бодис нөөцлөхөөр төлөвлөсөн бөгөөд 80 гаруй хувийг нь нөөцөлжээ.
Хот нийтийн аж ахуйн салбарт 2024-2026 онд тусгай зориулалтын 206 техник хэрэгслээр парк шинэчлэлт хийж, цэвэрлэгээ үйлчилгээнд гар ажиллагааг багасгах гэнэ.




