НИЙСЛЭЛИЙН 385 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД Ч.БАТЧУЛУУН НАЧИН ТҮРҮҮЛЖ, Б.ТҮВШИНТӨГС ҮЗҮҮРЛЭВ

GNNGNN
Oct 28, 2024  
 0
НИЙСЛЭЛИЙН 385 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД Ч.БАТЧУЛУУН НАЧИН ТҮРҮҮЛЖ, Б.ТҮВШИНТӨГС ҮЗҮҮРЛЭВ

Нийслэл Улаанбаатар хотын 385 жилийн ойд зориулсан улс, аймаг, цэрэг, сумын цолтой бөхийн уламжлалт барилдаан өчигдөр буюу энэ оны аравдугаар сарын 27-ны өдөр боллоо.

Уг барилдаанд Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат,  “Хөвсгөлийн хүчтэн” дэвжээний бөх улсын өсөх идэр начин Чинчулууны Батчулуун түрүүлж, Булган аймгийн Хишиг-Өндөр сумын харьяат, “Булган Хангай” дэвжээний бөх улсын начин Бямбадоржийн Түвшинтөгс үзүүрлэв.

Харин шөвгийн дөрөвт Булган аймгийн Сэлэнгэ сумын харьяат, "Булганхан" дэвжээний бөх улсын начин Д.Амарсайхан, Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, “Жавхлант” дэвжээний бөх, аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр нар шалгарлаа.

Наймд улсын арслан Р.Пүрэвдагва, аймгийн хурц арслан Д.Алтанцоож, аймгийн арслан Ч.Алтангэрэл, аймгийн заан Ч.Даш нар үлдсэн аж.