НИЙСЛЭЛД ЦЭРЭГ ТАТЛАГА ЗАРЛАГДЛАА

НИЙСЛЭЛД ЦЭРЭГ ТАТЛАГА ЗАРЛАГДЛАА

GNNGNN
May 1, 2025  
 0
НИЙСЛЭЛД ЦЭРЭГ ТАТЛАГА ЗАРЛАГДЛАА

Нийслэлийн хэмжээнд хугацаат цэргийн албаны 2024 оны I-р ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 4-ний өдөр эхэлнэ. Энэхүү татлагыг тавдугаар сарын 4-6-ны өдрүүдэд зохион байгуулахаар төлөвлөсөн байна 

Цэрэг татлагын байрууд:

  • Баянгол дүүрэг: 96 дугаар сургууль

  • Баянзүрх дүүрэг: 14 дүгээр сургууль

  • Сонгинохайрхан дүүрэг: 83 дугаар сургууль

  • Хан-Уул дүүрэг: 34 дүгээр сургууль

  • Чингэлтэй дүүрэг: 5 дугаар сургууль

  • Сүхбаатар дүүрэг: 3 дугаар сургууль

Татлагад оролцох иргэдийн авч очих бичиг баримт:

  • Иргэний үнэмлэх

  • Цэргийн үүрэгтний үнэмлэх

  • Мэргэжлийн үнэмлэх (мэргэжил эзэмшсэн бол)

  • Диплом (сургууль төгссөн бол)

Татлагын явцад иргэд найман төрлийн шинжилгээ хийлгэж, эрүүл мэндийн үзлэгт орно.

Анхаарах зүйлс:

  • Зарлан дуудах мэдэгдлийн тараалт 87 хувьтай байгаа тул иргэдийг идэвхтэй оролцохыг уриалж байна.

  • Цэрэг татлагын байранд очихдоо шаардлагатай бичиг баримтаа бүрэн авч очих хэрэгтэй.

Иргэдийг цэргийн үүргээ биелүүлж, идэвхтэй оролцохыг Нийслэлийн цэргийн штаб уриалж байна.