НЭР, НАС ТОДОРХОЙГҮЙ ЭРЭГТЭЙ ХҮНИЙ ЦОГЦОС ГОЛООС ГАРГАЖЭЭ

GNNGNN
May 28, 2024  
 0
НЭР, НАС ТОДОРХОЙГҮЙ ЭРЭГТЭЙ ХҮНИЙ ЦОГЦОС ГОЛООС ГАРГАЖЭЭ

Булган аймаг, Орхон сум Арбулаг багийн “Хялганат нуга” гэдэг газарт “Орхон голын усанд эрэгтэй хүний цогцос байна, гаргаж өгнө үү" гэсэн хүсэлтийг Цагдаагийн байгууллагаас тавдугаар сарын 26-ны өдрийн 18:15 цагт Онцгой байдлын газарт ирүүлжээ.

 Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчдыг очиход “Орхон” голын эргээс 7 метрийн зайд, усны мандал дээр нэр, нас тодорхойгүй эрэгтэй хүний цогцос чулуунд тээглэсэн байдалтай байсныг ажиллаж уснаас гарган, Орхон сумын хэсгийн төлөөлөгчид шилжүүлэн өгсөн байна.