Н.ЭНХБАЯР, Р.АМАРЖАРГАЛ, С.БАТБОЛД, М.ЭНХСАЙХАН НАРЫН НАЙМАН ХҮНИЙГ ТУСГАЙ ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧ ЭЛЧИН САЙДААР ТОМИЛОХ ЧИГЛЭЛ ӨГЧЭЭ
                                Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ сэтгүүлч Э.Энэрэлд өгсөн ярилцлагадаа "ҮАБЗ-ийн гишүүнээр ажиллаж байсан хүмүүсийг Тусгай үүрэг гүйцэтгэгч элчин сайдаар томилно" гэж ярьсан.
Харин өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэж,
- Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр
 - Ерөнхий сайд асан С.Баяр
 - Ерөнхий сайд асан Р.Амаржаргал
 - Ерөнхий сайд асан С.Батболд
 - Ерөнхий сайд асан М.Энхболд
 - Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат
 - Ерөнхий сайд асан М.Энхсайхан
 - ҮАБЗ-ийн Нарийн бичгийн дарга асан А.Гансүх нарыг Тусгай үүрэг гүйцэтгэх элчин сайдаар томилох чиглэлийг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт даалгасан байна.
 
