"НЭГ АЖИЛТАН НЭГ НЭМНЭЭ АЯН"-ЫГ ӨРНҮҮЛЭВ

GNNGNN
Feb 28, 2024  
 0
"НЭГ АЖИЛТАН НЭГ НЭМНЭЭ АЯН"-ЫГ ӨРНҮҮЛЭВ

Монгол орон даяар 500 гаруй салбар нэгжтэй Төрийн банк нийгмийн хариуцлагын хүрээнд “Малчдадаа тусалъя” аяныг 4000 ажилтныхаа дунд өрнүүлэн цугларсан 46,725,000 төгрөгийг хандивлав. Мөн Төрийн банк "Нэг ажилтан нэг нэмнээ аян"-ыг өрнүүлэн 5000 нэмнээ бэлдсэн бөгөөд аймаг бүрд байрлах салбар нэгжээрээ дамжуулан малчдадаа хүргүүлж байгаа ажээ.

Монгол Улсын хэмжээнд банкнууд 1,2 их наяд төгрөгийн малчны зээлийг олгосон байдаг бөгөөд Төрийн банкны зүгээс нийт малчдадаа зээлийн эргэн төлөлтөд дэмжлэг үзүүлэх үүднээс 2024 оны 06 сарын 30-ныг дуустал хугацаанд малчны зээлийн төлбөрийг хойшлуулах шийдвэр гаргасан талаар мэдээлэл өгсөн юм.