Н.АЛТАНХУЯГ: Ц.ДАВААСҮРЭН УГ НЬ МАНАЙ ТАЛЫН ХҮН БАЙСАН. ОДОО ДАЙСНЫ ТАЛ БОЛЖ

GNNGNN
Nov 5, 2024  
 0
Н.АЛТАНХУЯГ: Ц.ДАВААСҮРЭН УГ НЬ МАНАЙ ТАЛЫН ХҮН БАЙСАН. ОДОО ДАЙСНЫ ТАЛ БОЛЖ

УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2024.11.05/ хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. Энэ үеэр хуралдаан даргалагч Ц.Даваасүрэн "дэг" хэмээн гишүүдийн үгийг таслаж байгаад УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг уурлаж, үг хэлэв.

Тэрбээр "Та нар дэг барих ёстой юм уу. Монголын ард түмний ахуй амьжиргааг дээшлүүлж, аж ахуйн нэгжүүдээ босгож хөл дээр нь зогсоож, улс орноо хөгжүүлэх ёстой юм уу. Эсвэл дэг барьж байна гээд хүмүүсийн амыг хаагаад суулгаж байх ёстой юм уу. Ийм олон гишүүд эсэргүүцээд байхад хүчиндэж байгаад эцсийн хэлэлцүүлгийг үг ч хэлүүлэлгүй дэмжих гэж байна. Ц.Даваасүрэн дарга уг нь манай талд байсан юм. Одоо дайсны талд орчхож. Ц.Даваасүрэн яг төсвийн хэлэлцүүлэг эхлэхэд “нээрээ хэдүүлээ төсвөө янзалъя, засъя. Ард түмэн ахуй амьдрал, амьжиргаа” гээд л эхэлсэн. Одоо байхгүй. Одоо ийм тоглоомтой юм аа болимоор байна. Би уг нь наанатай, цаанатай зарим нэг юмыг нь хасъя гэж орж ирсэн юм" гэлээ.

Харин УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн "Минут дууссан учир дэгийн дагуу мик хаалаа. Би ямартай ч Байнгын хорооны гишүүдийн гаргасан хасъя гэсэн саналыг оруулсан. Тэр 18.3 тэрбумыг Байнгын хороо хасъя гээд л оруулсан. Чуулган дээр л боссон. Чуулганы тэр олон гишүүдийг бол би хариуцаж чадахгүй шүү дээ. Чуулганы дарга биш юм чинь" гэв.