Н.АЛТАНХУЯГ: ЧИНГИС ХААН, ҮНДЭСНИЙ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН БАНКУУДЫН ТОЛГОЙГ ХЭЗЭЭ БОЛТОЛ ИЛЭХ ВЭ?

GNNGNN
Oct 17, 2024  
 0
Н.АЛТАНХУЯГ: ЧИНГИС ХААН, ҮНДЭСНИЙ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН БАНКУУДЫН ТОЛГОЙГ ХЭЗЭЭ БОЛТОЛ ИЛЭХ ВЭ?

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Өнөөдөр Төрөөс мөнгөний бодлогын талаар 2025 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай эхний хэлэлцүүлгийг хийж байна.

УИХ-ын гишүүнд Төв банкны удирдлагуудаас зээлийн хүүг хэзээ, хэрхэн бууруулах, бизнесийн зээлийг яаж дэмжих, хэрэглээний зээлийг хязгаарлах, ипотекийн зээлийг хэнд олгох талаар асууж хариулт авлаа.

Өмнө олон гишүүн Капитал банкны эрх хүлээн авагч хэт удаан хугацаанд ажиллаж, Үндэсний хөрөнгө оруулалтын банк, Чингис хаан банкуудад арга хэмжээ авахгүй байгааг шүүмжлэв. УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг “Чингис хаан, Үндэсний хөрөнгө оруулалтын  банкуудын толгойг хэзээ болтол илэх вэ? Эдгээр банкийг хэн эзэмшдэг вэ? Та нарт улс төрчид нөлөөлж байна уу” гэсэн юм.