НӨАТ: 555 БАРИМТЫН СҮҮЛИЙН ТАВАН ОРОН ТААРСНААР 60-500 МЯНГАН ТӨГРӨГ ХОЖЛОО
Нэмэгдсэн Өртгийн Албан Татвар(НӨАТ)-ын сугалааны тохирол өнөөдөр явагдлаа. Энэ удаагийн тохиролд 2026 оны наймдугаар сарын 1-31-ний хооронд худалдан авалт хийж, цахим системд бүртгүүлсэн 58,813,411 ширхэг баримтыг оролцуулсан юм.
Тохирлын дүн:
- 3 орон таарсан /30,000-60,000 төгрөг/: 52,996
- 4 орон таарсан /40,000-100,000/: 5,300
- 5 орон таарсан /60,000-500,000 төгрөг/: 555
- 6 орон таарсан /100,000- 5 сая төгрөг/: 47
- 7 орон таарсан /500,000- 10 сая/: гурав
- 8 орон таарсан: нэг супер азтан тодорч 5-30 сая төгрөгийн эзэн болж байна.
Сугалааны тохирлын дугаар: 92623880
