МӨРИЙТЭЙ ТОГЛООМ ЗОХИОН БАЙГУУЛСАН ХЭРГИЙГ ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЛЭЭ
Хан-Уул дүүргийн прокурорын газраас иргэн Д.Г нь ашиг олон зорилгоор нэр бүхий домайн хаяг нээж, үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 20.17 дугаар зүйлийн 1 /Мөрийтэй тоглоом зохион байгуулах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн тухайн дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тус тус шилжүүлжээ.