МОНГОЛД 2.1 САЯ ХҮН ХАЛАМЖ АВЧ БАЙНА

Монголд 2.1 сая хүн халамж авч байна. Энэ нь 3.6 сая гаруй хүн амтай улсын хувьд 58 хувь нь нийгмийн халамжинд ямар нэгэн байдлаар хамрагддаг гэсэн үг. Гэхдээ энэ тоо нь 95.2 мянган хүнээр буурсан дүн болохыг Үндэсний статистикийн хороо тайлагналаа. Тус хорооны статистик мэдээллээс харвал, хүний тоо буурсан ч халамжийн мөнгө нь нэмэгдсэн байна.
Энэ оны хоёр сарын байдлаар нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, тусламж үйлчилгээ, хөнгөлөлтөд олгосон мөнгөн дүн 450.3 тэрбум төгрөг болсон нь өмнөх оны мөн үеэс 52 тэрбум төгрөгөөр нэмэгджээ.