МОНГОЛБАНК МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ХҮҮГ 11 ХУВЬ БОЛГОН НЭГ НЭГЖЭЭР БУУРУУЛЛАА
Монголбанкны Мөнгөний бодлогын хороо ээлжит бус хурлаар 12 хувьтай байсан хүүг 11 болгон дахин нэг нэгжээр буурууллаа. Өмнө нь энэ оны гуравдугаар сард 13 хувьтай бодлогын хүүг нэг нэгжээр бууруулж 12 болгосон юм. Он гарснаас хойш төв банк мөнгөний бодлогоо зөөлрүүлж ийнхүү хоёр нэгжээр бууруулж байна.
Тус банкны зүгээс эдийн засаг, банк, санхүүгийн нөхцөл байдал, гадаад, дотоод орчны төлөв, эрсдэлийг харгалзан дээрх шийдвэрийг гаргасан байна.