МОНГОЛ УЛС, БНСУ-ЫН ХОТ ТӨЛӨВЛӨГЧ, ИНЖЕНЕРҮҮДИЙН ХАМТАРСАН ХОТ ТӨЛӨВЛӨЛТИЙН III ФОРУМ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

GNNGNN
Oct 9, 2026  
 0
МОНГОЛ УЛС, БНСУ-ЫН ХОТ ТӨЛӨВЛӨГЧ, ИНЖЕНЕРҮҮДИЙН ХАМТАРСАН ХОТ ТӨЛӨВЛӨЛТИЙН III ФОРУМ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА
Улаанбаатар хотын өмнө тулгамдаж буй асуудлыг уламжлалт арга барилаар бус, шинжлэх ухаан, технологид суурилсан, оновчтой бөгөөд хэрэгжихүйц шийдлээр шийдвэрлэх шаардлагатай. Иймээс ухаалаг хотыг хөгжүүлэх, бодлого, хэрэгжүүлэх арга замыг тодорхойлох, туршлага солилцох үүднээс энэ удаагийн форумыг зохион байгуулж байна. Мөн хэлэлцүүлэг, санал, зөвлөмжүүд нь Монгол Улсын хот байгуулалт, ухаалаг хотын хөгжлийн бодлогыг шинэ шатанд гаргаж, цаашлаад бодит төсөл, шийдэл, үр дүнд хүрэхэд үнэтэй хувь нэмэр оруулах юм.
Форумд ХББОСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга М.Баяраа, БНСУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Чой Жин Вон, Монгол Улс, БНСУ-ын хот төлөвлөгч, залуу инженерүүдийн төлөөлөл оролцож байна. БНСУ-аас ирсэн багш нар “Хот төлөвлөлтөө ухаалаг байдлаар хэрхэн хийх вэ” гэсэн сэдвийн хүрээнд өөрсдийн туршлагаа хуваалцаж, илтгэлээ хэлэлцүүлнэ гэдгийг онцлов.
Хот төлөвлөлтийн III форум “Ухаалаг хот, их өгөгдөлд суурилсан хот ба цахим засаглал” сэдвийн хүрээнд зохион байгуулагдаж байгаа бөгөөд хоёр өдөр үргэлжилнэ.