М.НАРАНТУЯА-НАРА: ЗАСГИЙН ГАЗРЫГ ОГЦРУУЛНА ГЭХЭЭС ИЛҮҮ ХЭД ХЭДЭН САЙДЫГ СОЛИМООР БАЙНА
Н.Учрал сайдын Засгийн газрыг огцруулах акц өрнөж байх шиг байна. Миний хувьд Засгийн газрыг огцруулна гэхээс илүү хэд хэдэн сайдыг солимоор байна.
Тухайлбал, ГБХНХ-ын сайд Т.Аубакирыг сольж өгнө үү. Үндэстэн ястнаар ялгаварласандаа биш, өнгөрсөн хугацаанд Монголын төр засагт гарсан, Монгол Улсаас урвасан Зарьдхаан, Жэкэй, Мурат зэрэг гишүүнээс харвал Монгол Улсын бодлогын яамыг Т.Аубакир гишүүнээр удирдуулахгүй байх нь зөв гэж санал гаргаж байна. Яагаад гэдэгт хариулах холбогдох материалуудыг өөрт тань илгээе гэв.
