МЕНИНГОКОККИЙН ХАЛДВАР АВСАН ГУРВАН НАСТАЙ ХҮҮ НАС БАРЖЭЭ
Менингококк халдвараар өвчилсөн гурван настай хүү ХӨСҮТ-д эмчлүүлж байхдаа нас баржээ.
Тодруулбал, Менингококкийн халдвар авсан хүү өнөөдөр /2025.01.31/ өглөөний 10:00 цагийн орчимд ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байхдаа нас баржээ. Хүүгийн бие нэн хүнд түвшинд байсан бөгөөд өчигдөр ХӨСҮТ-д шилжин ирсэн байна.
Энэ сарын 29-ний өдөр Налайх дүүрэгт менингококк халдварын тохиолдол бүртгэгдсэн. Үүний дараа хамгийн ойрын хавьтал болох зургаан хүнээс салст, залгиурын шинжилгээ авахад "Сөрөг" хариу гарсан гэж холбогдох албаныхан мэдээллээд байна.