МАН, АН ТӨСВИЙН ЗАРЛАГАА ДНБ-ИЙ 25 ХУВЬ РУУ ОРУУЛНА ГЭСЭН АМЛАЛТАА БИЕЛҮҮЛЭХГҮЙ БАЙГААГ О.ЦОГТГЭРЭЛ ШҮҮМЖЛЭВ

GNNGNN
Oct 25, 2024  
 0
МАН, АН ТӨСВИЙН ЗАРЛАГАА ДНБ-ИЙ 25 ХУВЬ РУУ ОРУУЛНА ГЭСЭН АМЛАЛТАА БИЕЛҮҮЛЭХГҮЙ БАЙГААГ О.ЦОГТГЭРЭЛ ШҮҮМЖЛЭВ

О.Цогтгэрэл: 2025 оны нэгдсэн төсвийг бид хэлэлцэж байна. Энэ төсвийг харахад асар их тэлэлттэй, 20 гаруй их наяд төгрөгийн зарлагатай байсан төсөв 35 их наяд төгрөгийн зарлагатай ийм төсвийг хэлэлцэж байна. Уг нь намуудын мөрийн хөтөлбөрт тус бүрдээ 40 хувь шахчихсан төсвийн зарлагыг 25 хувь руу оруулна гэж МАН-ын мөрийн хөтөлбөрт биччихсэн байгаа. Ардчилсан намын мөрийн хөтөлбөрт яг л энэ утгаараа байгаа. Зүй нь бид яг энэ амлалтынхаа дагуу явсан бол төрийн оролцоо асар багасах ёстой болно. Төсвийн зардал асар багасах байсан. Үүнийг дагаад татвар багасах ёстой болно. Мөн төрийн албанд иж бүрэн шинэчлэлийн бодлого оруулж ирэх боломжтой байсан. Төсвийн зардлын асар том шинэчлэл ард түмэнд амласан амлалтын дагуу хийгдэх байсан. Гэтэл эсрэгээрээ асар их тэлэлттэй ийм төсвийг хэлэлцэж байна.

Ер нь татвар их байна гэдэг чинь төрийн зохицуулалт л их байна гэсэн утга санааны хүрээнд энэ төсөв орж ирж байна. Нэгдэж нийлчихсэн учраас ард түмэнд амласан улс төрийн амлалтуудаа орхиод юу ч хамаагүй гээд цааш явж болохгүй. Зөвхөн энэ тооны цаана асар олон үр ашиггүй хөрөнгө оруулалт, оновчлолгүй халамжийн бодлогууд, олон зүйлс агуулагдаж байгаа байх гэж бодож байна.