МАЛ ИХ ХОРОГДСОНООС ҮҮДЭЖ ТӨЛЛӨХ МАЛЫН ТОО ЦӨӨРЧЭЭ
Дорноговь аймгийн хэмжээнд энэ хавар 600 мянган толгой мал төллөх байсан ч зудын нөхцөл байдлаас шалтгаалж тал хувь нь хорогдоод байна.
"Өнгөрсөн өвөл Монгол орны нийт нутгийн 80 гаруй хувьд цастай, олон аймгийн сумдад зудын гамшиг нүүрлэсэн хүндхэн өвөл тохиолоо. Дорноговь аймагт 250 мянган толгой мал төллөхөөс 150 мянга нь төллөж, төл бойжилт 2.8 хувьтай байна.
Улсын Онцгой комиссоос зудын улмаас мал ихээр хорогдсонтой холбогдуулан малын сэг зэм устгах ажлыг өргөн хүрээнд зохион байгуулах ажлыг салбарын яам болон холбогдох байгууллагуудад даалгаад байгаа. Энэ ажлын хүрээнд аймаг, сумд орон нутагтаа малын сэг зэмийг устгах ажлыг хэрэгжүүлж эхлээд байна" хэмээн аймгийн ХХААГ-аас мэдээлэв.