МӨНГӨ УГААХ 59 ХЭРГИЙГ ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЖ, 37 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨ БИТҮҮМЖИЛЖЭЭ

GNNGNN
Oct 16, 2026  
 0
МӨНГӨ УГААХ 59 ХЭРГИЙГ ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЖ, 37 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨ БИТҮҮМЖИЛЖЭЭ

Прокурорын байгууллага 2026 оны III улирлын байдлаар мөнгө угаах гэмт хэрэгтэй холбоотой 59 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ.

Тодруулбал, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан 208 хэрэгт хяналт тавьж, 82 хүнд холбогдох 59 хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн байна. Шүүхэд шилжүүлсэн хэргүүд нь өмчлөх эрх, авлигын эсрэг, эдийн засгийн болон хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийн улмаас бий болсон хөрөнгө, мөнгө, орлогыг нуун далдалсан, хувиргасан үйлдэлтэй холбоотой аж.

Мөн мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд 152 тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгө, тээврийн хэрэгсэл болон банк, санхүүгийн байгууллага дахь мөнгөн хөрөнгийн гүйлгээ, шилжилт хөдөлгөөнийг хязгаарлажээ. Үүнээс гадна 37 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий хөрөнгийг битүүмжлэх арга хэмжээ авсан байна.