КЁКҮШЮЗАН Д.БАТБАЯР, Т.БАЯСГАЛАН НАРТ ХОЛБОГДОХ ХЭРГИЙГ ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОЛОО

Нийслэлийн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Д.Кёкүшюзанбатбаяр, Т.Баясгалан нарт холбогдох хэргийг шүүн хэлэлцээнд гэмт хэргийн шинжгүй гэж үзэн хэрэгсэхгүй болголоо.
Тус хэргийг 2023 оны 4 дүгээр сарын 6-нд нийслэлийн Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцэж гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нарыг цагаатгасан.
Харин Нийслэлийн Прокурорын газрын прокурор уг шийдвэрийг эсэргүүцэж Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичсэн юм. Давж заалдах шатны шүүх прокурорын эсэргүүцлийг хүлээн авч энэ хэргийг ахин хэлэлцэхээр болсон байна.
Д.Кёкүшюзанбатбаярыг баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан гэмт хэргийг зохион байгуулж, хамжиж, бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн, Т. Баясгаланг хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан гэмт хэргийг зохион байгуулж, гүйцэтгэж, бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлджээ.