ХҮҮХЭД ХАХАЖ ЭНДСЭН ЦЭЦЭРЛЭГ БҮРТГЭЛГҮЙ, ХУУЛЬ БУСААР ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЭЛЖ БАЙЖЭЭ

GNNGNN
Oct 29, 2024  
 0
ХҮҮХЭД ХАХАЖ ЭНДСЭН ЦЭЦЭРЛЭГ БҮРТГЭЛГҮЙ, ХУУЛЬ БУСААР ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЭЛЖ БАЙЖЭЭ

Өчигдөр буюу аравдугаар сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүрэгт ой 2 сартай хүүхэд цэцэрлэгтээ хахсаны улмаас эндсэн хэрэг гарсан.

Энэ талаар "Сонгинохайрхан дүүргийн Боловсролын хэлтэс" -ээс тодруулахад "Тухайн хэрэг гармагц ямар газар хүүхэд эндсэн болохыг бид шалгасан. Ингэхэд тухайн газар нь улсын бөгөөд хувийн бүртгэлтэй цэцэрлэг, өдөр өнжүүлэх ч биш "Буман жаалууд" гэх хаягтай ямар ч албан бүртгэлгүй үйл ажиллагаа эрхэлдэг газар болох нь тогтоогдсон.

Угтаа хувийн цэцэрлэгүүд тусгай зөвшөөрөл авч, өдөр өнжүүлэх газрууд ХГБХХЕГ-т бүртгэлтэй байдаг юм. Гэтэл тэр газар дээрх хоёр бүртгэл аль нь ч байхгүй. Иймд манай байгууллагын зүгээс тус хэрэгт оролцох эрх зүйгүй болж цагдаагийн байгууллагад даатгасан. Цагдаагийн байгууллагын зүгээс доогоор мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа гэх мэдээллийг бидэнд өгөөд байна" хэмээв.