"ХҮҮХДҮҮД ОЛНООР ЦУГЛАСАН АРГА ХЭМЖЭЭНИЙ ДАРАА УЛААНБУРХАНЫ ХАЛДВАРЫН ТОХИОЛДОЛ НЭМЭГДДЭГ"

GNNGNN
Jun 6, 2025  
 0
"ХҮҮХДҮҮД ОЛНООР ЦУГЛАСАН АРГА ХЭМЖЭЭНИЙ ДАРАА УЛААНБУРХАНЫ ХАЛДВАРЫН ТОХИОЛДОЛ НЭМЭГДДЭГ"

Өнөөдөр ХӨСҮТ, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн мэргэжилтнүүд Улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар цаг үеийн мэдээлэл өглөө.

ХӨСҮТ-өөс "Халдварт өвчин судлалын үндэсний төвийн хүлээн авахаар ирж буй Улаанбурханы тохиолдлын тоо эрс буурч байна. Өмнөх мэдээллээс хойш нэмж 86 хүн батлагдсан. Нийт 4100 хүн эдгэрсэн, 611 хүн хэвтэн эмчлүүлж буй. Хоёрдугаар сарын 18-наас хойш эл өвчний лабораториор батлагдсан тохиолдол 5565 болсон" хэмээсэн юм.

Харин Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс "Хүүхдүүд олноор цугласан, Нийслэлийг хамарсан арга хэмжээ болсны дараа Улаанбурханы халдварын тохиолдол нэмэгдэж байна. Улмаар олон нийтийг хамарсан үйл ажиллагаанд оролцсон хүүхдүүдээс дархлаажуулалтад хамрагдаагүй хэсэг нь эрсдэлд өртөж байгаа юм.

Өвчилсөн хүүхдүүдийн 57 хувь нь эрэгтэй, 43 хувь нь эмэгтэй хүүхэд байгаа юм. Вакцинд хамрагдалтын хувьд,

  • нийт өвчилсөн хүүхдийн 15 хувь нь бүрэн тунтай,
  • нийт өвчилсөн хүүхдийн 55.3 хувь нь вакцинд хамрагдаагүй
  • нийт өвчилсөн хүүхдийн 17.1 хувь нь нэг тунтай буюу вакцинд хамрагдаагүй
  • нийт өвчилсөн хүүхдийн 13.1 хувь нь вакцинд хамрагдах нас нь болоогүй хүүхдүүд эзэлж байна" гэх мэдээллийг өглөө.
газрын зураг ба "УНДЭСНИЙТ тев УЛААНБУРХАН евчний нехцел БАЙДЛЫН мЭдээ (2025 оны дугаар сарын 0б-ны байдлаар) 70.0% Овчлел, хуйсээр 60.0% Батлагдсан 5,565 Эдгэрсэн 4,100 Гэрээр 852 Эмнэлэпт 611 Нас баралт 2 Хавьтал 36,307 50.0% 55.0% 40.0% 30.0% 45.0% 20.0% вчлел, байршлаар, 10,000 хун амд 0.0% эр 3000 эи 2500 Θвчлел, насны булгээр 2439 2000 1500 1047 1000 726 500 500 723 108 101 70 Pat 35 11 Fe ਮਾਰੂ 空 ተው44 4 5 HBL мэдээлэл ABAX УТАС: 100, 72224444 ВЕБСАЙТ: www.nccd.gov.mn ФЭЙСБУУК: Халдварт Θвчин Судлалын Ундэсний Тев 2 ТУН ВАКЦИН 3 ДАВХАР ХаМгААЛАЛТ CEISE УЛААНБУРХАН ГАХАЙ ХАВДАР VACCINE УЛААНУУД" гэсэн бичвэр нарын зураг байж магад