ХҮҮХДИЙН МӨНГИЙГ ЭНЭ САРЫН 18-НД ШИЛЖҮҮЛНЭ

GNNGNN
Jul 9, 2024  
 0
ХҮҮХДИЙН МӨНГИЙГ ЭНЭ САРЫН 18-НД ШИЛЖҮҮЛНЭ

Долдугаар сард нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийг олгох хуваарь гарчээ. Үндэсний баяр наадмаар энэ сарын 10-15-ныг бүх нийтийн амралтын өдөр тохиож байгаагаас зарим халамжийн мөнгийг 8-25-ны хооронд  шилжүүлэхээр төлөвлөжээ. Тодруулбал, нийгмийн халамжийн тэтгэвэр, асаргааны тэтгэмж, эхийн алдар одонгийн мөнгө, ахмадуудын насны хишгийг энэ сарын 8-наас олгосон бол хүүхэд бүрийн 100,000 төгрөг, олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг эхийн тэтгэмжийг ирэх долоо хоногт буюу долдугаар сарын 18-нд  дансанд нь шилжүүлэх хуваарьтай байна.  Харин олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ, онцгой тохиолдлын мөнгөн тэтгэмжийг долдугаар сарын 25-нд олгоно гэж Хөдөлмөр, Халамжийн Үйлчилгээний Ерөнхий Газраас /ХХҮЕГ/мэдээллээ.