ХОЁР ХҮҮХЭДТЭЙ ОХИНОО ТӨРСӨН ЭЦЭГ НЬ ХҮЧИРХИЙЛСЭН ГЭХ ХЭРГИЙГ ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГА ШАЛГАЖ БАЙНА

GNNGNN
Mar 11, 2025  
 0
ХОЁР ХҮҮХЭДТЭЙ ОХИНОО ТӨРСӨН ЭЦЭГ НЬ ХҮЧИРХИЙЛСЭН ГЭХ ХЭРГИЙГ ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГА ШАЛГАЖ БАЙНА

АН-ын дэргэдэх Хүний эрхийн хороонд бэлгийн хүчирхийллийн хохирогч эмэгтэй хандсан байна.

Тэрбээр өргөдөлдөө “Миний бие төрсөн эцэг болох Ш.М-т 2023 оны долдугаар сараас хойш удаа дараа бэлгийн хүчирхийлэлд өртөж, сэтгэл санааны гүн хямралд орж, удаа дараа амиа хорлох оролдлого хийсэн юм. Энэ үед би /2023.06 сард/ хоёр хүүгийнхээ ааваас салж, 6 настай, 7 сартай хоёр хүүгийн хамт өрх толгойлсон ээж болоод үлдсэн байсан юм. Энэ хэцүү үед Ш.М  нь “Миний охин зүгээр дээ” гэж миний сэтгэл санааг дэмжих нэрийдлээр намайг оролдож, нэг удаа “Хоол идье” гээд буудал руу орж сэтгэл санаа хүнд үед “Пиво уучих” гэж уулгасан. Нэг сэрсэн чинь би нүцгэн, Ш.М-д хүчиндүүлсэн байдалтай сэрсэн.

Энэ үеэс эхлээд миний бие амьдрах хүсэлгүй, сэтгэлийн гүн хямралд орж, энэ бүхнээ хэнд ч хэлж чадахгүй явсаар байсан.

Гэр бүлийнхэндээ хэлж чдаахгүй саяхныг хүрсэн юм. Ингээд энэ явдлаас хойш Ш.М нь намайг доромжилж, “Чи юу ч олж долоохгүй, надад шоронгийн хоригдлоос эхлээд УИХ-ын гишүүд хүртэл танил байна. Би урт гартай хүн шүү” гэх зэргээр доромжилдог. Иймд миний өргөдлийг хүлээн авч, хууль ёсны хариуцлагыг хүлээлгэж өгнө үү хэмээн хүсч байна” гэжээ. Тэгвэл эл хэргийн талаар ЦЕГ-аас тодруулахад "Тус асуудлын хүрээнд хохирогчоос өнгөрсөн оны арваннэгдүгээр сард гаргасан гомдлыг хүлээж авсан. Үүний дагуу хэрэг бүртгэлтийн хэрэг нээгээд шалгаж байна" гэх мэдээллийг өглөө.